Н.Орхон: Эрдэмтэн, судлаачдын 20 гаруй жилийн хичээл зүтгэлийн үр дүнд “Энхжин” цайг гаргаж авсан

Н.Орхон: Эрдэмтэн, судлаачдын 20 гаруй жилийн хичээл зүтгэлийн үр дүнд “Энхжин” цайг гаргаж авсан

2020.06.29

Дэлхийн байгалийн нөөцийн үнэт баялгийн нэг нь эмийн ургамал юм. Монгол орны ургамлын аймагт 3300 гаруй зүйлийн дээд ургамал ургадгаас 800 гаруй зүйлийн ургамал нь эмийн ач холбогдолтойд тооцогддог. Эдгээр ургамлууд хүний биед ашиг тустай ч тунг нь тааруулж, зөв зохистой хэрэглэхгүй бол эм бус хор болдог байна. Ялангуяа сүүлийн үед иргэд эмийн ургамал бүх зүйлд сайн гэж хошуурцгаан мэдэх мэдэхгүй ургамлаа хэрэглэж байгальд төдийгүй эрүүл мэнддээ сөрөг нөлөө учруулдаг.